Халдварт шар өвчнөөс сэргийлье Хэвлэх И-мэйл
Monday, 2010 оны 11 сарын 08

10 дугаар сарын байдлаар манай аймагт 80 гаруй хүүхэд халдварт шар өвчнөөр өвчлөөд байна .Насны байдлаар нь авч үзвэл  1-15 насны, 2-р багт амьдардаг хүүхдүүд зонхилж байна.Вирус гепатит А–с  урьдчилан сэргийлэхэд хүн  бүрийн  амьдрал ахуйн зөв дадал хэвшил чухал. Халдварт шар өвчин нь вирусээр үүсгэгддэг элгийг гэмтээдэг цочмог халдварт өвчин юм. Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн вирус тогтоогдоод байна. Манай оронд А.В.С.Е.Д вирусууд зонхилон тохилдож байгаагаас  А  вируст шар нь нийт халдварт шарын дотор 75%- 80% -г эзэлдэг.

                Халдварт шарын  эх уурхай:

Вируст гепатитын шарлалтай болон шарлалтгүй балархай хэлбэрийн өвчтэй хүмүүс .

               Халдвар дамжих зам :

Халдварт шар А нь бохир гарын шар өвчин гэж нэрлэгддэг бөгөөд   өтгөн – мөр –амаар буюу өвчтөний өтгөн шингэнээр бохирдсон ус, хөрс, эд юмс ,бохир гар , хоол хүнсээр дамжин амаар  орж ходоод гэдэс улмаар цус болон элэгний эд эст хүрч гэмтээдэг байна.

                Нууц хугацаа :  15-50 хоног хүртэл үргэлжилдэг.

Халдварт шараас урьдчилан сэргийлэх ийн тулд гараа байнга угааж, цэвэр байлгах хэрэгтэй.

                Гарыг хэдийд угаах вэ ?

-Хоол идэх, хийх, аягалахын өмнө

-Ариун цэврийн өрөөнд орсны дараа

-Цэвэрлэгээ хийсний дараа

-Өвчтэй хүн асарны дараа

-Ханиаж  найтаасны дараа

-Ажил, хичээлээс тарж ирээд

-Бохирлогдсон гэж үзэх тохиолдол бүрийн дараа угааж хэвших

               Мөн өдөр тутамдаа :

-Жимс ногоог угааж хэрэглэж занших

-Ундны усыг баталгаатай , эх булгаас авах 

үүнд ; усыг хадгалж , зөөж байгаа савыг байнга цэвэрлэж байх

-Усыг заавал буцалгаж уух

-Ил задгай бие засахгүй байх, муу усны цооногийг зориулалтаар нь ашиглах , ил задгай асгаж орчныг бохирдуулахгүй байх

- Гэр хороололд зориулалтын угаалтуурыг гэртээ байрлуулах !!!

- Хүүхдийг багаас нь зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй юм.

 

Эрүүл мэндийн газар

 

 
< Өмнөх