|
Таныг инээмсэглэхэд гарсан эрчим хvч нь хvмvvсийн сэтгэ |
|
|
|
2008/05/07 |
|
Та нvдэндээ харагдсан хvн бvхэн лvv нэг хэв маягаар, мєнгє зээлдvvлж, тус болсон хvндээ ая тал засаж байгаа юм шиг инээмсэглэх албагvй.
Vvний оронд харин хэдхэн хормын хугацаанд нєгєє хvнийхээ нvvр царайг анхааралтай ажиж сурах хэрэгтэй. Ингэхдээ тvvний зан vйлийн хувийн дахин давтагдашгvй євєрмєц онцлогийг мэдэрч, сэтгэлдээ ургуулан тєсєєлєхийг хичээггvн. Тэр бvхний дараа л дулаахан сэтгэл татам инээмсэглэхэд таны нvднээс гэрэл гэгээ цацарч, тэр бvх эрчим хvч нєгєє хvний сэтгэлийг дулаацуулж, байлдан дагуулах боломжтой юм. Ингэж хэдэн хором тэвчиж, бие сэтгэл чинь нэг цэгт уулзах цэгийг хvлээж байгаад гэрэл цацартал инээмсэглэх нь таны инээд чин сэтгэлийнх гэдгийг батлаад зогсохгvй харилцагч чинь таны зан тєрхийг "худал инээсэн нєхєр байна" гэж хvлээн авах хардлагаас сэтгэл зvйн талаар авран хамгаалах учиртай. Харилцааны vед таны харц нєгєє хvн лvvгээ бvрэн чиглэж, би таны яриаг чин сэтгэлээсээ сонсож, ойлгож байна гэдгийг сэтгэл зvйн мэдээллийн тvвшинд илтгэн харуулах ёстой. Тэр хvн яриад дууссан ч гэлээ та хараагаа тvvнээс салгах гэж яарах огт хэрэггvй. Хэрэв та харилцааны vед єєр тийш харах хэрэгтэй болбол алгуур нухацтай хандаж, харилцагчийнхаа хvлээлт, сэтгэл санааны байдлыг шинэ нєхцєлд дасан зохицуулах байдлаар хийх нь чухал. Ийм зан vйлийн багахан хэсгийн тусламжтайгаар хvмvvс харилцааны явцад бие биенээ "хvндэлж байдгаа" илэрхийлэн харуулдаг. Таны тэр бvл vйлдэл ямар нэг зvйлийг ихээхэн хvч гарган эвлvvлэх юм уу цуулж байгаа мэт байвал тун сайн гэдэг. Ж.БАЯРЖАРГАЛ (2008-05-05) |