|
Нийгмийн даатгалын хуулиудын нэмэлт өөрчлөлт орсон зүйл, заалтыг нэг мөр хэрэгжүүлэх зөвлөмж
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчний ажил мэргэжлээр 20 –оос доошгүй жил ажилласан эсхүл нийтдээ 25 –аас доошгүй жил, үүнээс 15 –аас доошгүй жил эдгээр ажил мэргэжлээр ажилласан иргэд, түүнчлэн 25 –аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын хамгаалалт /цэрэгжүүлсэн/ -ын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтоох дундаж цалин хөлсийг тооцоход “Төрийн албаны тухай хууль” –ийн 28 дугаар зүйлийн 28.2.3 –т заасан албан тушаалтны цалин болон албан ажлын онцгой нөхцлийг, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэжлийн зэргийн нэмэгдлүүд болон бусад хууль тогтоомжийн дагуу оносон нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, цэргийн байгууллагаас цэргийн албан хаагчид олгож байгаа хоол унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлогыг оруулна. НДХ –ийн тасгийн дарга Ж.Жамсранжав Дорнод сонин 2008.08.31. ¹29 /210/ |