http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
Эдийн засгийн хүндрэлийн үед баримталж ажиллах зарчмы Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2009/04/17

Эдийн засгийн хүндрэлийн үед баримталж ажиллах зарчмын талаарх зөвлөмж

Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван гарах асуудлыг төрийн нэгдсэн бодлого хамтын хүчин чармайлт, дэг журам, зохион байгуулалттайгаар шийдвэрлэх, үүний тулд төр засаг аж ахуйн бүх шатны байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж тодорхой болгох нь чухал байна. Иймд аймгийн Засаг даргын зүгээс дараах 9 зарчмыг өөрсдийн ажил, ахуй амьдралдаа хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг  албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандан зөвлөж байна.

 

 

 

 

 

1. Сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулъя

- Ажлын цагийг чанд баримтлан, цаг ашиглалтыг сайжруулах

- Ажилтан, албан хаагчидтай тооцох хариуцлага, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох

- Иргэн бүр хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан хэрэгжүүлж хэвших

2. Зардлаа бууруулж хэмнэлтийн горимд шилжье

- Төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулан аливаа үйл ажиллагааг хамгийн бага зардлаар зохион байгуулах

- Бараа материалыг үр ашиггүй удаан хадгалах хөрөнгө түгжигдэхээс сэргийлэх, хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа бараа материалыг худалдан борлуулах ажил зохион байгуулах

- Хэмнэж болох төсөвт зардлуудыг хэмнэх талаар санаачилгатай ажиллах

- Айл өрх, иргэд зардлаа бодитой тооцоолж сар сараар төлөвлөн хэрэгжүүлж хэвших

- Арвич хямгатай байж хэрэглээгээ хязгаарлан, үр ашиг багатай зайлшгүй шаардлагатай бус зүйл худалдан авахаас зайлсхийх

- Өр авлага хуримтлуулахгүй, төлөх ёстой төлбөр хураамжийг цаг тухайд нь төлж барагдуулж байх

3. Орлогоо нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрүүдээ бүрэн дайчлая

- Үндсэн үйл ажиллагаанаас гадуур туслах аж ахуй эрхлэн хөгжүүлэх бүх бололцоог ашиглах

- Бүтээгдэхүүний өртгийг багасгах замаар үйлдвэрлэлээс олох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх

- Өөрийн үйл ажиллагаатай холбоотой гадаад дотоодын тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдах талаар санаачилгатай ажиллах

- Өрхийн хэрэглээгээ хангах чиглэлээр жимсний мод бут болон хүнсний ногоо тариалах, туслах аж ахуй хөгжүүлэх замаар өрхийн төсвөө нэмэгдүүлэх

4. Хөдөлмөрийн зөв зохион байгуулалт хийе

- Ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох замаар ажилтнуудын ажлын ачааллын тэнцвэртэй байдлыг хангах

- Цаг төлөвлөлтийг боловсронгуй болгож ажлын болон чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглахад суралцах

- ТББ-уудад шилжүүлж болох төрийн зарим чиг үүргүүдийг тодорхой гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгч, ачаалал, хүнд суртлыг багасгах чиглэлээр ажиллах

5. Хамтын ажиллагааг төгөлдөршүүлье

- Төрийн байгууллагууд нь аж ахуйн нэгжийн үзэл баримтлалтай байж, аж ахуйн нэгж нь нийгмийн хариуцлагатай байх

- Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэдэг болон харилцан хамааралтай ажилладаг байгууллага аж ахуйн нэгжүүд ажлаа уялдуулж зардал хэмнэх ажлын үр дүнг сайжруулах талаар хамтарч ажиллах

- Үйл ажиллагаагаа сурталчлах мэдээлэл солилцох ажлыг хамтран зохион байгуулах

- Аймгийн төвийн байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөөгийн сум багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан харилцан ашигтай хамтран ажиллах

6. Мэдээллийн солилцоог сайжруулъя

- Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод, нээлттэй болгох, иргэддээ үнэн зөв, бодитой мэдээллийг цаг тухайд нь өгч байх

- Мэдээллийг шинэ технологи ашиглан түгээх, өөрт байгаа болон сурч мэдсэнээ дэлгэрүүлэх

- Мэдээллийг мэдлэг болгон төгөлдөршүүлэх

7. Сургалт сурталчилгаа

зохион байгуулахад анхааръя

- Байгууллагын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнээ нийтэд сурталчлах ажлыг төрөл бүрийн хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулах

- Гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөгөө сургалтын материалыг ашиглах үр дүнтэй хүртээмжтэй хэрэглэх

- Өөрийн олж авсан мэдлэг туршлагаа бусдад түгээх зааж сургах

8. Эх оронч санаачилга гаргая

- Ажлын байрыг шинээр бий болгох санаачилга хөдөлгөөнийг өрнүүлж, хэвээр хадгалан цаашид нэмэгдүүлэх                                                        

чиглэлээр анхаарч ажиллах

- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотоодын бүтээгдэхүүнээ, түүнчлэн аймгийнхаа үйлдвэрлэгчдийн бараа бзтээгдэхүүнийг түлхүү хэрэглэн мөнгөний урсгалыг гадагш алдахгүй байх

- Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй тогтвортой барих

Байгууллагынхаа ажилтан албан хаагчдыг туслах аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх

- Нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд санаачилгатай оролцох

9. Уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжие

- Өв уламжлагдан хэрэглэгдэж байсан технологийг шинэчлэн үйлдвэрлэлийн нөхцөлд шилжүүлэн нэвтрүүлж орлого олох

- Эртнээс малынхаа амьсгалаас бусдыг хэрэглэж байсан зан үйлийг түгээн дэлгэрүүлж хаягдал гаргалгүй амьдрах арга ухаанд суралцах

- Эх түүхээсээ суралцах, ахмад үеийнхээ сургаал, арвин баялаг туршлагыг ажил үйлсдээ хэрэгжүүлэх

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар байгууллага аж ахуйн нэгж, айл өрх, иргэд санаачилгатай ажилласнаар үргүй зардал багасч ажлын байр болон орлогын эх үүсвэрүүд нэмэгдэн бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

 

 
< Өмнөх   Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр277
mod_vvisit_counterӨчигдөр348
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1132
mod_vvisit_counterЭнэ сард2543
mod_vvisit_counterНийт233675

Онлайн зочин

Цаг агаар