http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
“Эрх зүйн туслалцааны төв”-д хандаарай Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2009/04/17

Манай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс дэргэдээ Эрх зүйн туслалцааны төвийг байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. 2006 онд Монгол улсын Засгийн газраас “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаснаар “Эрх зүйн туслалцааны төв”-ийг бүхий л аймагт байгуулахаар болсон юм.

Үүний дагуу манай аймагт НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, “Нээлттэй нийгэм форум”-ын тусламжтайгаар энэхүү төвийн үүдийг нээсэн юм.

Тус төвөөс эрүүгийн хэрэгтэй холбогдуулан төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа хийх зэрэг ажлуудыг явуулдаг. Хэрвээ иргэн таны эрх зөрчигдсөн бол, эсвэл хууль эрх зүйн ямар нэгэн мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол аймгийн ЗДТГ-ын хоёрдугаар байранд байрлах “Эрх зүйн туслалцааны төв”-д хандах бүрэн боломжтой.

 

Асуувал хариулъя

 

Захиргааны байгууллага гэж юуг хэлэх вэ?

Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, хөдөө орон нутгийн бүх байгууллагыг захиргааны байгууллага гэнэ. Түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулан ойлгоно.

- Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэдийд үүсэх вэ?

Иргэн хуулийн этгээд дараах тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Үүнд:

- Хуульд тусгайлан заасан

- Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын загуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн.

- Захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй

- Шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй. Түүнчлэн харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.

- Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж юу вэ?

- Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт:

- Нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа

- Нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг

- Нэхэмжлэлийн шаардлагын агуулга

- Хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгах бөгөөд үүнийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэнэ. 

 

Дорнод сонин 2009.04.07.  ¹12 (238)

 
< Өмнөх   Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр103
mod_vvisit_counterӨчигдөр245
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт610
mod_vvisit_counterЭнэ сард2021
mod_vvisit_counterНийт233153

Онлайн зочин

Цаг агаар