|
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэж, хүн амаа хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах эх үүсвэр болж байгаа бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанар сайтай аюулгүй, түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын нөөцийг нэмэгдүүлэхэд бодлого зорилтоо чиглүүлнэ.
НЭГ. Мал бүхий иргэн, нутаг усны бүлэг /ТББ/ аж ахуйн нэгж байгууллагад зөвлөх нь. 1.Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон эрчимжүүлж адууг уналага эдэлгээ махны, үхрийг махны, сүүний, тэмээг ачлага, эдэлгээ, ноос, сүүний, хонийг мах, ноосны, ямааг ноолуур, сүүний чиглэлээр зонхилон үржүүлэхийн зэрэгцээ бололцоотой малчид уламжлалт бус гахай, шувуу, зөгий, туулайны аж ахуйг хөгжүүлэх. 2. Мал сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог зөв зохион байгуулж нутгийн шилмэл омог, үүлдрийн цөм сүрэг, гадаадын арвин ашиг шимт малын шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах замаар малын үүлдэрлэг байдлыг сайжруулах 3. Бэлчээрийн хадлан бэлтгэх, тэжээлийн жижиг дунд үйлдвэр хамтран байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх замаар малчин өрх бүр /20тн өвс, 2тн багсармал тэжээл/ тэжээлийн нөөцтэй болох. 4. Мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээг мэргэжлийн байгууллага, итгэмжлэгдсэн мэргэжилтнээр гүйцэтгүүлэх, баталгаагүй эм бэлдмэл, хээлтэгч, хээлтүүлэгч үр хөврөлийг зах зээлээс худалдан авах, хэрэглэхийг хориглох. 5. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, малын хулгайтай тэмцэх асуудалд нутгийн болон хөрш зэргэлдээ сумдын малчид, малчдын бүлгүүдийн хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулж зохион байгуулалтанд оруулах. ХОЁР. Мал эмнэлгийн алба, мал эмнэлэг үржлийн нэгжид зөвлөх нь. 1. Мал эмнэлэг үржлийн анхан шатны нэгжийг бэхжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй ажил үйлчилгээний эцсийн үр дүнг сайжруулах зорилго бүхий үр ашигтай арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх 2. Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийг бэхжүүлж, чадавхийг нь дээшлүүлэх, хөрш болон худалдааны харилцаатай орнуудын мал эмнэлэг үржлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөтгөх. 3. Мах, сүүний чиглэлийн үхэр, хонь, ямаа болон гахай шувуу өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн туршилт, судалгаа, сонгон үржүүлэх ажлыг хэрэгжүүлэх 4. Малаас хүнд дамжин халдварладаг зооноз /ям, бруцеллёз, сүрьеэ/ өвчнөөс малаа эрүүлжүүлэх ГУРАВ. Аймаг, сумын Засаг даргын тамгын газарт зөвлөх нь. 1. “А” зэрэглэлийн гоц халдварт болон байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгах, Мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн 30 – аас доошгүй хувийг урьдчилгаа болгон олгох, түүний биелэлтэнд хяналт тавих, 2. Малчдын боловсрол, мэрэгжлийг дээшлүүлэх сургалтын төвүүд байгуулах 3. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бирж байгуулж Малчдын бүлэг, хоршоог түшиглэсэн жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх. “Малчиддаа мэдээлье, Малчдаа сонсъе” Аймгийн зөвлөгөөнд оролцогчид |