http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
Дэлхийд гэрийн сувилахуйн тусламж үүсэж хөгжсөн түүх Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2009/06/19

Цуврал хичээл № 1

Гэрээр эрүүлийг хамгаалах үйл ажиллагаа 1800- аад оны үеэс эхэлсэн хэмээн үздэг бөгөөд энэ талаарх орчин үеийн ойлголт Англи улсын Ливерпүүлд үүссэн түүхтэй. Тухайн үеийн чинээлэг, нигүүлсэнгүй үзэлтэн Ноён Виллиам Ратбөнийн эхнэр үхлүүт өвчтэй нэгэн байсан, Тэрээр сувилагч нар хөлслөн авч, эхнэрээ амьсгал хураах хүртэл асарч сувилуулжээ.

Өөрийн амьдралын туршлагаас үндэслэн Виллиам Ратбөн өвчинд нэрвэгдэж зовсон хүмүүст туслах өрх гэрийн сувилагч нарын тогтолцоог анх зохион байгуулсан байна,Ингээд 1859 онд Доктор Ратбөн, Флоренсе Найтингел нар гэрээр асаргаа сувилагаа хийх сувилагч  нарыг бэлтгэх сургуулийг үүсгэн байгуулсан. 1800-аад онд Америкт цагаач иргэд олноор орж ирснээр ихэнх хотод хүн ам хурдацтайгаар нэмэгдсэн бөгөөд үүний дагаад Нью-Йорк, Бостон, Филадельфия-д оршин суугчидын эрүүл мэндийн хэрэгцээг хангах зорилгоор гэрийн сувилгааны агентууд үүсэн байгуулагдаж эхэлсний нэг нь1885 онд Буффало болон Нью-Йоркт гэрийн асаргааны агент байгуулагдсан явдал юм.Эдгээр агент нь өргөжин * Өрхийн Сувилагч нарын Холбоо* болон өргөжсөн байна. Эдгээр сувилагч нар ядуу болон цагаач иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахын тулд голлон анхаардаг байна. Дэлхийн 2-р дайнаас өмнө эмч нар өвчтөнг эмчлэхээр гэрээр нь очиж тусламж үзүүлдэг байсан бол дайны үеэр эмнэлэгт ажиллах болсон  Энэ үеэс эхлэн сувилагч нар гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг бие даан үзүүлэх болсон, Гэрээр асаргаа үйлчилгээ нь 1960- аад оны үеэс хөгшид, өндөр настан хүмүүст илүү анхаарч  үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд 1965 оноос хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна, Энэхүү хөтөлбөрийн үр дүнд одоогийн гэрээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх агентын бүтэц бий болсон, Асаргаа сувилгааны хөтөлбөр ашиглах замаар эрүүлийг хамгаалах үйлчилгээний хурцадмал өртгийг багасгах үр дүнтэй аргыг гуравдагч талын төлбөр хийгчид эрэлхийлж ирсэн.Илүү нарийн технологтой хослуулсан мэргэшсэн сувилахуйн мэдлэг чадвар нь гэрийн нөхцөлд хурц болон архагшсан өвчтөнг асарч сувилахад ихээхэн  үр дүнтэй байдаг. Гэрийн сувилахуй нь төрөлжин өргөжиж байгаа бөгөөд заримаас нь дурдвал хүүхдийн, мэс заслын, дараах нөхөн сэргээх сувилгаа, эх хүүхдийн гэх мэтээр практик чадварууд нэмэгдэн мэргэшин хөгжин байна.Орчин үед гэрээр асаргаа сувилагаа үзүүлэх үйлчилгээ өргөжихийн хэрээр сувилахуйн үйл ажиллагаа бүтэн циклдээ орж, эргээд гэрийн нөхцөл рүү шилжиж байна.

Сувилахуйн мэргэжилтэн Б. Нансалмаа

шинэч. ( 2009/06/19 )
 
< Өмнөх

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр111
mod_vvisit_counterӨчигдөр245
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт618
mod_vvisit_counterЭнэ сард2029
mod_vvisit_counterНийт233161

Онлайн зочин

Цаг агаар