|
Хөхөөр хооллодог хүүхдэд дархлаа сайн тогтдог |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009/08/04 |
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоног өнөөдөр эхэлж байна. Эрүүл мэндийн яамны харьяа болон олон улсын эрүүл .мэндийн байгууллагууд . хамтран Сүхбаатарын талбайд өчигдөр өдөрлөг зохион явууллаа. Уг өдөрлөгт Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн газрууд хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар сурталчилж байв. Өдөрлөгт Донорын холбооны гишүүн, хүндэт донор эх хүрэлцэн ирсэн байлаа. Эхийн хөхний сүүний уураг нь хүүхдэд чухал амин дэм болдог байна. Иймд хүүхдээ аль болох хөхөөр хооллож, сүү орлуулагч бүтээгдэхүүнийг өгөхгүй байхыг зөвлөсөн. Хүүхдийг угжаар хооллоход хэд хэдэн сөрөг үр дагавартай байдаг аж. Тухайлбал, эх, хүүхдийн сэтгэл зүйн холбоонд саад учирдаг байна. Мөн нярай хүүхдэд суулгалт өгдөг, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг бий болгодог аж. Түүнчлэн, хүүхэд A аминдэмийн дутагдалд орох, хэт таргалах аюултай байдаг аж. Харин эхийн сүүгээр хооллох нь тоочоод барамгүй олон ач тустай бөгөөд хүүхдийг зургаан cap хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллож байх хэрэгтэй. Хүүхдийг төрснөөс нэг цагийн дотор ангир уургийг нь амлуулдаг. Ангир уураг бага хэмжээтэй гардаг боловч хүүхдэд хамгийн чухал хоол тэжээл болдог байна. |