http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
АЯГАТАЙ ШОКОЛАД, ХЯТАД ЦАЙ ХОРТОЙ Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2009/10/21
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Түвшинжаргал, Б.Долгормаа нар энэ оны төлөвлөгөөний дагуу “Дорнод худалдаа” ХК -ийн “Шүр” худалдааны төвд шалгалт хийжээ. Мөн худалдааны төвийн ойр орчимд байрлах 25 худалдааны цэгийг шалгасан байна. Зах дээр худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг хянаж 75 сорьц авчээ.

Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжилснээр БНХАУ -ын Эрээн хотоос оруулж ирсэн 0.33 савлагаатай цайнаас хөгц илэрсэн аж. Хөгцтэй хүнсний бүтээгдэхүүн элэг гэмтээж хорт хавдар үүсгэх аюултай байдаг байна. Мөн шалгалтаар Эрээн хотоос оруулж ирдэг хүүхдүүдийн идэх дуртай аягатай шоколад эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогджээ. Шалгалтын явцад 13 худалдааны цэгийн бараа хадгалах агуулахад хөгц үүсэж ариун цэврийн шаардлага хангахааргүй байсан байна. Эдгээр газруудад албан тоот шаардлага хүргүүлснээс 10 газар шаардлагыг биелүүлж, №6 тоот Ө.Мөнхзориг, №35 тоот М.Уртнасан зэрэг худалдааны төвийн эзэд шаардлагыг биелүүлээгүй байна. Хүнсний аюулгүй байдалд нийцээгүй бүтээгдэхүүнийг хураан авч устгаж хүнсэнд хэрэглэхийг хориглох юм.

Мэргэжлийн байцаагчийн хэлснээр нэг удаагийн лабораторийн шинжилгээгээр дүгнэлт хийж болохгүй, хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд нарийвчилсан шинжилгээ хийх шаардалагатай гэж байв. Бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний 90 хувь нь аюулгүй гэдгийг ч хэлж байсан

 

Дорнод сонин 2009.10.14.  №35 (261)

 
Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр274
mod_vvisit_counterӨчигдөр348
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1129
mod_vvisit_counterЭнэ сард2540
mod_vvisit_counterНийт233673

Онлайн зочин

Цаг агаар