Түрүү булчирхайн томролт vvсэх шалтгааныг бүрэн судлаагүй байна. Энэ өвчнийг эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж vздэг болохоор нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ. “Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайнд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээсний сүвийг дардаг. Хэрвээ шээсний сүв түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт vvсэхгvй байх боломжтой юм. Иймээс түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болж байна. Шээхэд өвдөлт нэмэгдэж байвал түрүү булчирхайн томролт эхэлж байна гэж ойлгож болно. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс чєлєєтэй гарахгvй, шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүйгээс болж шээс задгайрахад хүрнэ. Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог. Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Үүнд дороосоо хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг суллахгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Давсагны даралт ихэссэнээр венийн судаснууд гэмтэж, улмаар цустай шээс гарч болно. ( гематурия). Өвчин даамжирч шээс саатах болсноор давсганд чулуу үүснэ. хамгийн аюултай үр дагавар нь түрүү булчирхайн хорт хавдар юм. Энэ өвчний хувьд урьдчилан сэргийлэх тусгайлсан арга гэж байхгүй. Харин дороосоо даарах, БЗДХ, архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь тvрvv булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй гэдгийг анхаар. Мөн 50 түүнээс дээш насíû эрэгтэйчүүд жилдээ нэг удаа эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. |