|
2010/01/18 • Сэдэв нь: Улаанбаатарын сонин Ойрын жилүүдэд “нүүр тулаагүй” хүйтэнд монголчууд хүн, малгүй барьц алдаж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн чангарсан хүйтний эрч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 1-20 градусаар буурав. Зарим газар бүр өдөртөө зун болох шахжээ. Энэ сарын 16-нд Ховд аймгийн Чандмань, Манхан, Цэцэг, аймгийн төв орчмоор өдөртөө +3 градус хурч, шөнөдөө -40 градусыг давж хүйтэрсэн байх юм. Завхан аймгийн хойд талын цас ихтэй байгаа нутгуудаар -27 градус болж цаг наашлах янз орсон ч цас улам нягтарч мал овс, тэжээл олж идэж чадахаа больж байдлыг улам хүндрүүлж байна. Тухайлбал, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч зэрэг суманд он гараад орсон цасны зузаан 47 см хүрч байсан бол өнөөдөр 37 см болж, цас ихээхэн сууж хатуурчээ.
1999-2000 оны зудын жил өдийд нийт нутгийн 80 гаруй хувь нь битүү цастай байсан бол өнөөдөр нийт нутгийн 90 орчим хувьд битүү цастай байгаа юм. Үүний 40 орчим хувь буюу Увс, Завханы ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн зарим нутгаар цасны зузаан дунджаар 10-45 см, нутгийн 60 гаруй хувьд 0-9 см цастай байгаагаас үзэхэд хүн, мал урин цагтай золгох яагаа ч үгүй байна. Өнөөдөр Увс, Завхан, Орхон аймгийн ихэих нутаг, Дундговь, Өвөрхангайн ес, Хөвсгөл, Архангайн найм, Говь-Алтай, Төв аймгийн долоо, Баянхонгор, Дорноговийн тав, Ховд, Дорнодын дөрөв, Баян-Өлгий, Өмнөговийн гурав, Булган, Дарханы тус бүр нэг нийт 17 аймгийн 116 сумын нутгаар мөсөн үе үүсч, мал өвөлжилт мөн хүндэрчээ. Бусад нутагт цас багатай хэдий ч өнгөрсөн зун зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн, бэлчээрийг сэлгээгүй ашигласнаас байдал сайнгүй байгаа сурагтай. Энэ долоо хоногийн эхнээс цас орж, цасан шурга шуурч, хүйтний эрч эрс чангарч цаг агаарын гамшигт үзэгдэл дахин болж болзошгүй байгаа юм. 18-нд нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар, 20-нд зүүн болон баруун зүгийн нутгийн зарим газраар цас, 21, 22-нд төв болон зүүн зүгийн нутгаар ялимгүй цас орж явган шуурна. Салхи 18-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор 28-30 м/с, 19-нд ихэнх нутгаар хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурах аж. Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 44-49 градус, өдөртөө 34-39 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн байхыг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Б.Туул Сэтгэгдэл үлдээх Нэр Е-мэйл Notify me of follow-up comments via email. Notify me of new posts via email. |
зунд үер бууна, намар нь цас унаж ургацаа даруулна , өвөл нь нийт нутгаар цас унаж шуурга тавьж зуд нүүрлэнэ, газар нь доргиж гамшиг дуудна яавх вэ та минь ээ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ШОРОНГИЙНХНЫГ СУЛЛАЖ, ГАЛДАН ШАТААГЧДЫГ ДЭМЖИН ТУРХИРЧ БҮҮР ХИЛ МАНАН ЭРГЭСНИЙ ДАРАА ЦЭРЭГ НЬ ХЭД ХЭДЭН ДАРГА НАРАА БУУДАН АЛЛАА, ОДОО ААВ ЭЭЖ АХАН ДҮҮСЭЭ АЛАН ХЯДАГЧ БОЛОН ЭХ ОРНООСОО УРАВСАН Ч БАЙ ХЭНИЙГ ЦААЗЛАХГҮЙ БИ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ ГЭДГЭЭ ЙХ ХУРАЛД ИЛТГЭЖ ДЭЛХИЙД ЗАРЛАВ АА ЯДУУ АРД ТҮМЭН ӨЛСӨХ ХӨЛДӨХИЙН ИРЭН ДЭЭР ДЭНЖИГНЭВ ГАМШИГ НҮҮРЛЭХ НЭЭ ЯАХ ВЭ Капиталгүй КАПИТАЛИСТУУД КАПИТАЛИЗМАА БАЙГУУЛАХ ГЭЖ АРД ТҮМЭНЭЭР ГАРАА УГААХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ
MONGOL-TAMIIN OPOH bolj xuvirjee !!! Aluurchdaa urshoogood l aluulsnii XOXINI bolj baixaar deer suuj bui MAXAH TOLGOINUUD shiidej bna !!! Minii xuvid gevel ODOONOOS EXLEED XALAASANDAA XUTGA SHUVGO AVCH YAVXAASDAA,yamar xoni mal shig gedsee yaruulchixaad duugaa bailtai bish dee,hehe … ;-)