|
Нийгэм, улс төр мэдээллийн долоо хоног тутмын “Дорнод” сонин тав дахь удаагаа улсад шалгарлаа. Жил бүрийн оны босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 29 нд болсон “Сэтгүүлч-2009” шинэ жилийн цэнгүүн дээр шагнал гардуулах ёслол болж, шилдэг сэтгүүлч, өдөр тутмын шилдэг сонин, оны шилдэг телевиз, радио, орон нутгийн шилдэг сонин гэхчлэн 15 номинациар шилдгүүдээ тодруулсан.
“Дорнод” сонины хувьд орон нутгийн ард иргэдэд үнэн зөв, бодитой, тэнцвэртэй мэдээлэл өгөх үүргээ нэр төртэй биелүүлж, зөвхөн шударга үнэний индэр болж чадсанаараа сайшаагдсан юм. Манай сонин үүсэн байгуулагдсанаасаа хойшхи долоон жилийн хугацаанд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хоёр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 3 дахь удаагийн “Орон нутгийн шилдэг хэвлэл” -ээр тодорч байна. Мэргэжлийн дээд байгууллагаараа ажлаа дүгнүүлж, өнөө цагийн орон нутгийн сонины чиг хандлагыг тодорхойлж, өнгө төрх нь болж яваа гэдэгтээ бид итгэлтэй байж, ирэх он жилүүдэд амжилтаа улам бататган ажиллахаа уншигчдадаа илэрхийлье. 2010 он Та бидний хувьд амжилт ололт, ахиц дэвшлийн жил болох болтугай. 2010.01.07 №01 (273) “ДОРНОД” сонин 2010.01.07 №01 (273) “ДОРНОД” сонин |