http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
ТООЛЛОГО ХОЙШЛОГДЛОО Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2010/01/20

2010.01.07 №01 (273) “ДОРНОД” сонин  

Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар:

ХҮн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого хойшлогдлоо

- Энэ оны эхээр болох ёстой байсан хүн ам орон сууцны тооллого ямар шалтгаанаар хойшилсон бэ?

- Арван жилд нэг удаа явагддаг хүн ам орон сууцны тооллого энэ сарын 10-ны өдрөөс долоо хоногийн хугацаанд явагдах байлаа. Гэтэл хүний томуугийн H1N1 вирусийн халдвар тархсантай холбоотойгоор хойшлогдож энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон даяар явагдахаар болсон. Баруун аймгуудаар цас их унаснаас зарим газраар машин унаа явах боломжгүй болсон байна лээ. Өвөлжилт хүндэрснээр малчид хол оторлосон учраас тооллогод шаардагдсан төсөв хөрөнгө хүрэхгүй болсон нь ч үүнд нөлөөлсөн. Энэ хоёр шалтгаан хойшлогдох үндсэн шалтгаан болсон.

- Хэрэв товлосон өдрөө явагдсан бол манай аймгийн хэмжээнд бэлтгэл ажил хангагдсан байсан уу?

- Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын захирамжаар тооллогын комисс байгуулагдан анхныхаа хурлаар хийх ажлынхаа төлөвлөгөөг гарган ажилласан. Үүний дагуу бүх суманд тооллогын комисс байгуулагдсан. Сумын Засаг дарга нь баг, хорооныхоо тооллогын товчоог байгуулах зэргээр ажиллах бүтцийн хувьд манай аймаг бэлэн  байсан. Иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, иргэний бүртгэл мэдээллийг цэгцлэх нэг сарын аяныг зохион байгуулсан. Мөн отроор нүүдэллэж байгаа айл өрхийн газрын зураглалыг гаргах ажлыг сум бүр хийгээд байна.

-  Тооллогыг хийх ажилтнуудыг хэрхэн бэлтгэсэн бэ?

- Тооллогыг голлон зохион байгуулах 400 гаруй тоологч, шалгагчийг сонгон авч, шалгаруулан бэлэн болсон байсан. Гэхдээ тоологч шалгагч нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулж амжихааргүй байсан. Тэдгээрийг сонгож авахдаа 2000 оны хүн ам, орон сууцны тооллогод оролцож байсан хүнийг ажиллуулах зорилтыг түлхүү тавьсан. Мөн тусгай дунд болон дээд боловсролтой хүнийг ажиллуулах заавар, чиглэлийг өгөөд байна.

- Яагаад ийм урт хугацаагаар хойшилсон юм бол? Энэ талаар юу гэж тайлбарлаж байна?

- Тооллого хойшлоход нөлөөлсөн өөр нэг зүйл бол эдийн засгийн хямрал. Тоологч шалгагч нарын сургалтын зардал, урамшуулал, томилолт, бензин тосны зардлыг орон нутгийн төсвөөс гаргах хуультай. Эдгээр зардлыг орон нутгийн төсвөөс гаргах боломжтой байсан ч улсын төвлөрсөн төсвөөс гаргах зардал дээр эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүндрэл бэрхшээл үүссэн. Иймээс оны төгсгөлд зохион байгуулахаар болсон.

- Энэ удаагийн тооллого хэддэх удаагийн тооллого вэ?

- Монгол улс түүхэндээ 1918 онд хүн амаа хамгийн анх тоолж байсан. Энэ удаагийн тооллого арав дахь удаагийнх.

- Монгол улсын хүн амын тоо хэдэн зуун мянгаар зөрөх болсон талаар яригддаг. Манай аймгийн хувьд?

- Хүн амын тооны зөрүүг хүмүүс янз бүрээр ярьдаг. Монгол улсын статистикийн хуулиар 10 жилд нэг удаа хүн ам, орон сууцны тооллого, жил бүр аймгийн статистикийн хэлтэс хүн амынхаа тоог гаргадаг. Үүнийг бид анхан шатны нэгж болох баг, сумаас авсан тоогоо нэгтгэж гаргасан. Сонгуулийн үед иргэний бүртгэлээс тоо авдаг, зарим төрийн бус байгууллагууд судалгаа хийж бас нэгэн тоо  гаргаад ирдэг. Эдгээр нь хоорондоо ямар ч уялдаагүй, энэ тоонууд дундаас зөрүү гарна шүү дээ. Мөн зарим тохиолдолд нас барсан хүний гэрчилгээг авдаггүй, шинээр төрсөн иргэнийг бүртгүүлэхгүй иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүсээс болж тооны хувьд зөрүү гарч байна.

- Хүнээ тоолохоос гадна өөр ямар ач холбогдлыг агуулдаг вэ?

- Хүн бүрийг гэрт нь очиж тоолж байгаа учраас ямар орон сууцанд амьдарч байгааг гаргаж ирнэ. Мөн гадаадад хичнээн хүн амьдарч байгааг гаргах боломжтой болно. Мөн хүн амын өсөлтийн хэтийн тооцоог энэхүү тооллогынхоо үр дүнд тооцоолон гаргадаг. Хүн амаас гадна бусад нийгмийн үзүүлэлтийг нэлээд дэлгэрэнгүй гаргахаар болсон.

- ХАОСТ-д иргэд ямар үүрэгтэй оролцох вэ?

- Тооллого эхлэхэд 308 хоног үлдээд байна. Иргэдийн оролцоо маш чухал. Иргэд өөрийн бичиг баримтын зөрчлийг арилгаж, оршин суугаа хаяг дээрээ байх хэрэгтэй. Тоологч, шалгагчийг гэр орондоо нэвтрүүлж, асуултад үнэн зөв хариулна. Гэр бүлийнхээ гишүүдийн талаарх мэдээллийг нууж хаалгүй үнэн зөв бүрэн хариулт хэлж өгөх хэрэгтэй. Сая туршилтын тооллогыг  Хөвсгөл Дорноговь аймагт явуулахад манайхаас нэг ажилтан очиж туршлага судлаад ирсэн. Энэ үеэр айлууд хаалгаа тайлахгүй байх тохиолдол гарч байсан байна. Тооллогод хамрагдсан тохиолдолд тоологчоос баримт авч үлдэнэ. Тэр баримт маш хэрэгтэй. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх, хил гаалиар нэвтрэх тохиолдолд тооллогод хамрагдсан гэсэн баримт байхгүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй. Өчнөөн зардал гаргаж хил дээр оччихоод буцаад эргэх харамсалтай шүү дээ.

А.БАТТУЯА

 

 

“АдуунЧулуун” хэмээх галын бурхАнаа шҮтэн дээдлэмой

            Аав маань “Ажилгүй,залхуу хүн хүйтэн харагддаг юм. Чи өдийнөөс л ажил хийж бие махбодио эвсэлд оруулахгүй бол ажил хийнэ гэхээс сэтгэл чинь дутахаас гадна бие махбодь чинь эвсэлгүй болж амьдрах чадваргүй арчаагүй нэгэн болно. Чи зориглоод ажлын амтыг нэг ч болов үз. Ингэсэн цагт дараа нь ажил хийхгүй л бол байж сууж чадахаа болино. Манайхан үүр шөнөөр шахуу эрт ажилдаа явж байгаа тул ихэнх нь
 
< Өмнөх   Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр106
mod_vvisit_counterӨчигдөр245
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт613
mod_vvisit_counterЭнэ сард2024
mod_vvisit_counterНийт233156

Онлайн зочин

Цаг агаар