|
Бичсэн: Administrator
|
|
2010/01/20 |
|
Он солигдох мөчид Дорнод аймгийн хэмжээнд хүн амины хэд хэдэн ноцтой хэрэг гарлаа. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2 нд шилжих шөнө Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А-г нөхөр нь гэр бүлийн маргааны улмаас хутгалж, амь насыг нь хохироожээ. Мөн 1 дүгээр сарын 1 ний өглөө Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А өөрийгөө боомилж нас барсан хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Он солигдохын өмнөхөн буюу 12 дугаар сарын 30 ны орой Дорнод аймгийн Баян-Уул суманд Б-г нөхөр болох Ө нь гэр бүлийн маргааны улмаас хоёр удаа хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа.
Дээрх хэргүүд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн болох нь нэгэнт тогтоогдоод байна. Сүүлийн 10 хоногт тус аймгийн хэмжээнд нийгмийн хэв журам зөрчсөн 220 хүнийг эрүүлжүүлж, энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газарт 82 дуудлага мэдээлэл ирсний 14 нь гэмт хэргийн, 68 нь захиргааны зөрчлийн шинжтэй байж, нийгмийн хэв журмын зөрчил гаргасан 173 хүнд 640 мянган төгрөгийн торгууль ногдуулж ажилласан тухай аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч, Цагдаагийн дэслэгч Ж.Батсүрэн манайд мэдээлэв |