http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
АЙМАГ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2010/01/20

Улиран одож буй 2009 он баяртай гээд угтан ирж байгаа 2010 онтойгоо сайн байна уу гэж мэндчилье. Айл хотлоороо өнгөрсөн оны алдаа оноогоо дэнслэн ярилцаж ирэх оны ажил үйлсээ төлөвлөн байгаа энэ цагт аймаг орон нутаг салбар салбарын шилдгүүдээ шалгаруулжээ. Шилдэг менежер, шилдэг төрийн тусгай албан хаагч, шилдэг төрийн захиргааны албан хаагч, шилдэг хүмүүнлэгийн үйлстэн, нийгмийн салбарын шилдэг албан хаагч нар тодорч 2009 оны 12-р сарын 31 -ний үдэш өргөмжлөлөө гардсан юм.

2009 оны шилдэг менежерээр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Гомбожавын САРАН тодорчээ. Тэрээр 1997 онд төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр төгссөнөөсөө хойш  төрийн албанд ажиллаж байна.  1990-1991 онд аймгийн АДХ -ын гүйцэтгэх захиргааны Хүн ам зүйн хэлтэст хүн ам зүйч, 1991-1992 онд аймгийн Эрүүл мэндийн газарт хүн ам зүйч статистикч, 1992-2000 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2001 онд Гадаад харилцаа олон нийтийн судалгаа хариуцсан мэргэжилтэн, 2005 онд НБЗХ -ийн дарга, 2006 оноос аймгийн НДХ -ийн даргаар ажиллаж байна. Г.Саран аймгийн гадаад харилцааны асуудал хариуцаж байхдаа хөрш зэргэлдээ улс орны муж, аймагтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг шинэчилж, хэлэлцээрийн төсөл баримт бичиг боловсруулан гадаад арга хэмжээний бэлтгэлийг хангах ажлыг идэвхтэй санаачлан гүйцэтгэж байсан юм. Мөн хөрш зэргэлдээ орнуудтай бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамирын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Г.Саран Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилласнаар Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын анги дүүргэлт харилцан адилгүй, багш нар сурагчдад ялгавартай ханддаг, хийсвэрээр дүн өсгөдөг, мэргэжлийн ур чадвар хангалтгүй, боловсролын бичиг баримт хуурамчаар үйлддэг зэрэгт судалгаа шинжилгээ хийн дутагдлыг арилгах талаар идэвхтэй ажиллажээ. Улс орны төсвийг бүрдүүлдэг чухал салбарыг орон нутагт удирдаж байгаа түүний амжилтыг аймаг үнэлж оны шилдгээр тодруулсан явдалд баяр хүргэе.

2009 онд хоёр хүний амь насыг усанд живэх аюулаас аварсан дээд түрүүч Лханжийн Батболдыг төрийн шилдэг тусгай албан хаагчаар шалгаруулжээ. Тэрээр Онцгой байдлын хэлтэст ажиллах хугацаандаа 195 удаагийн ой хээрийн түймэр унтрааж 748 хоног хөдөө хээр томилогдон үүрэг гүйцэтгэсэн байна. Л.Батболдын үүрэг гүйцэтгэх явцдаа байгуулсан гавьяаг нь тоо баримтаар дурдвал 36 айлын гэр, 42 хашаа саравч, 1350 гаруй толгой мал, 6.6 сая га газар, улс нийгэм ард иргэдийн 980 гаруй сая төгрөгийн хөрөнгийг гал түймрийн аюулд өртөхөөс аварчээ. Тэрчлэн эр зориг эрэлхэг чанараараа 24 хүний ам насыг аварсан аж.  1990 онд Дорнод аймгийн Хөх нуур, Буйр нуур, Хэрлэн гол, Халх гол, Онон голд золгүй тохиолдлоор усанд осолдсон хүмүүсийн шарилыг эрж 56 хоног ажиллахдаа 24 цогцсыг олж илрүүлсэн байна. 2004 оны долдугаар сард Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг “Өгөөмөр” гэдэг газар барилгын нурангид дарагдсан 2 хүний амь насыг аварч, дэлбэрэх аюулд байсан 30 миномёт, 154 их бууны сумыг аюулгүй болгох ажиллагаанд мэргэжлийн ур чадвар авхаалж самбаа гарган үүргээ амжилттай гүйцэтгэжээ.  

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөвлөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Дашцэрэнгийн ГанЧимэг  төрийн захиргааны шилдэг албан хаагчаар тодорчээ. Тэрээр “Дорнод аймгийн 2009-2016 он хүртэлх хөгжлийн цогц бодлого” баримт бичиг боловсруулах ажлыг гардан зохион байгуулж аймгийн ИТХ -аар батлуулжээ. Д.Ганчимэг нь төрийн ажлын дадлага туршлага, багаар ажиллах, хүнтэй харилцах чадвар сайтай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, төрийн захиргааны албаны тэргүүн зэрэг дэс түшмэлийн зэрэг дэвтэй юм. Тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан салбарын хууль тогтоомжийг мэдээлж сурталчлах, аймгийн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө, жил бүрийн үндсэн чиглэл түүний биелэлтийг гаргахад идэвхийлэн ажиллаж иржээ. Мөн үйлдвэр худалдаа, үйлчилгээ, хүнсний бодлого хөтөлбөр төслийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээг тэлж эдийн засгийн чадавхийг сайжруулахад анхааран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.

2009 оны шилдэг Хүмүүнлэгийн үйлстэн Бямбаагийн Ганболд. Тэрээр 1999 оноос аймгийн Улаан Загалмайн Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Б.Ганболд МУЗН -ийн Зүүн бүсийн зохицуулагчийн албыг гүйцэтгэж, орон нутагт хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэхэд бүтээлчээр ажилллаж яваа мэргэшсэн Улаан загалмайч юм. 2009 онд аймгийн Улаан загалмайн хороо ХХҮХ -тэй хамтран өрх толгойлсон 10 эмэгтэйг нарийн боовны сургалтад хамруулан дөрвийг нь ажлын байраар хангажээ. МГБСС нийгэмлэгээс хөдөлгөөнт хүн амд зориулсан ДОХ/ХДХВ/БЗХӨ -өөс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэхээр аймагт 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Б.Ганболд хийж буй ажилдаа шударга үнэнчээр хандан хамт олныхоо дунд байнга манлайлагч  төдийгүй ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьдаг, ахмадаа хүндэлдэг, хүмүүст байнга сэтгэлийн дэм урмын үг хайрладаг, олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүн. Тэрээр аймгийн УЗХ -ны үйл ажиллагааг чадварлаг удирдаж  МУЗН -ийн гишүүд дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх, нэн эмзэг бүлгийнхэнд халамж үзүүлэх, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж зохион байгуулах, хүмүүнлэгийн үйлсийг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг орон нутагт амжилттай зохион байгуулж байна.

Хэрлэн сумын “Шинэ хөгжил” сургуулийн захирал  Б.ШҮрэнЧимэг нийгмийн салбарын шилдэг албан хаагчаар шалгарлаа. Б.Шүрэнчимэг нь 2006 оны 01 дүгээр сараас  Монгол Улсын боловсролын түүхэнд анх удаа шинээр бий болсон хэв шинжит цэцэрлэг, сургуулийн хамт олныг удирдан ажиллаж байгаа хүн юм. Тэрээр хамт олноо төлөвшүүлэх, цогцолборын үйл ажиллагааны чиглэл, хэтийн төлөвийг оновчтой зөв тодорхойлох, багш, сурагчдын ажиллах, сурах орчныг бүрдүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж иржээ. “Шинэ хөгжил” цогцолбор сургууль нь 2009 онд БСШУЯ -аас зарласан “Дугуйлан, секцийн сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль” шалгаруулах уралдаанд шалгарч 5.0 сая төгрөгөөр шагнуулсан байна. 2008-2009 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн хөгжлийн суурь үнэлгээг гаргахад өссөн үзүүлэлт гарчээ. Хүүхдүүдийн бие бялдар, нийгэмшил, монгол хэлний хичээлийн бага боловсрол, суурь боловсрол, бүрэн дунд боловсрол, математикийн хичээлийн бага боловсролын амжилтууд ахисан аж.

 


 
< Өмнөх   Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр105
mod_vvisit_counterӨчигдөр245
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт612
mod_vvisit_counterЭнэ сард2023
mod_vvisit_counterНийт233156

Онлайн зочин

Цаг агаар