http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
Орон нутагт анхны TEDY төв үүдээ нээлээ Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2010/01/20

Мобиком корпорацийн Дорнод дахь салбар бууриа сэлгэж Монгол банкны байранд нүүн орлоо. Орчин үеийн шийдэл бүхий цэлгэр уужим үйлчилгээний танхимд нь тухалж салбарын захирал А.Тунгалагтуултай цөөн хором ярилцлаа.

барилгын инженер хүртэл болж үзлээ. Гаргасан зургаар минь засварлаж миний хүссэнээр тохижуулж өгсөн. Намар гаргасан саналыг дор нь шийдэж гуравхан сарын дотор ажил хэрэг болгож өгсөн удирдлагууддаа их баярлаж байна.

- Олон жил ажилласан хүний хувьд таны бодлоор үйлчилгээний ажилтан гэж хэнийг хэлэх вэ?

- Манай компани олон улсын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ стандартыг тэргүүн зэрэгт тавьдаг ч хүнлэг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Монголчууд бид найрсаг зочломтгой ард түмэн шүү дээ. Тиймээс манай энэ танхимаар орж байгаа хөгшин залуу, баян ядуу хэнд ч бид чин сэтгэлээсээ хандах ёстой. Манай Танай салбар хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа  явуулж байна, энэ хугацаанд хичнээн хэрэглэгчтэй болов?

- Манай салбар 2002 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийж байлаа. Үйлчилгээний ажилтан Булган бид хоёр Дорнод нутгийнхандаа гар утас гэдэг зүйлийг анх таниулж, нэвтрүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Найман жилийн хугацаанд манай үйлчилгээ өргөжин тэлсээр ирсэн. Одоогоор 20 гаруй мянган хэрэглэгчтэй, эдгээрийн арван хувь нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч байдаг. Энэ нь орон нутагт өндөр үзүүлэлт.

- Тэгэхээр манайдаа хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн оператор гэж ойлгож болох нь?

- Аймгийн нийт үүрэн телефоны хэрэглэгчийн 80 гаруй хувийг манай хэрэглэгч эзэлдэг байсан. Өнөөдөр хоёр гурван үүрэн оператор шинээр байгуулагдсан ч хэрэглэгчийн тоо 75 хувиас буураагүй.

- Шинэ оны босгон дээр уулзсаных өнгөрсөн жилийн амжилтаасаа хуваалцана уу.

- Арвин туршлага хуримтлуулсан, амжилт бүтээл арвинтай, ачаалал ихтэй жил байлаа. Хэрэглэгчдэдээ сар бүрийн давтамжтайгаар олон сонин содон сюрпризийг бэлэг болгон барьсан. Сумдынхаа хэрэглэгчидтэй очиж уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Манай ажилтан Ганзориг энэ жил Улаанбаатар хотноо болсон сүлд модны наадамд урилгаар оролцсон. Энэ баярт ажилдаа сайн дүн тавиулсан ажилтнууд уригддаг юм. Жил бүрийн шинэ жилийн баярт манай салбарын ажилтнуудаас нэг нь оролцдог. Энэ бүхэн манай салбарын ажил ямархуу түвшинд явж байгааг илтгэх байх. 2008 онд миний бие шилдэг ажилтнаар шалгарч байлаа.

-  Энэ жил та аймгийн шилдэг эмэгтэйн нэгээр шалгарсан шүү дээ.

-  Миний хувьд энэ шагналыг хүртэнэ гэж ерөөсөө бодоогүй. Би маш их баярласан. Хэдийгээр манайх ашгийн төлөө байгууллага ч олон хүнийг баярлуулж, өвчин зовлонтой, өнчин өрөөсөн хүүхдүүдэд сэтгэлээсээ тусалж дэмжиж ирсэн. Нийгмийн сайн сайхны төлөө үйлс бүтээхийг нэгэн зорилгоо болгодог. Заримдаа хувиасаа ч туслах нь бий. Жилдээ 5 - 10 удаа эмнэлэгт хэвтсэн хүүхдүүд, нийгмийн халамж шаардсан, эмзэг бүлгийнхэнд шаардлагатай зүйлээр нь тусламж үзүүлдэг. Хоёр хүүхдийн ээж болсон болохоор сайн үйлс бүтээх эрмэлзэл улам нэмэгдсэн. Охидоо эрүүл саруул өсгөж байгаагаа ч эмэгтэй хүнийхээ үүргийг гүйцэтгэж яваа гэж ойлгодог. Энэ жилийн ажлын үзүүлэлтийн хувьд орон нутагт анхны TEDY төвийг байгуулсан зэргийг үнэлсэн болов уу.

- TEDY гэхээр хотод байдаг төв шиг гар утастай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авч болох нь ээ?

- Өнөөдөр манай аймагт гар утасны засвар үйлчилгээ, нэгжийн картын цэгүүд хэтэрхий таруу байршилтай. Бүхий л үйлчилгээг нэг дороос авах төвлөрсөн газаргүй. Нэгж авах гэж нэг газар руу, утсаа янзлуулах гэж нөгөө газар руу явах нь бий. Энэ үүднээс бид орон нутагт анх удаа TEDY төвийг  байгууллаа. Энэ төвийг байгуулснаар бид хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ улам ойртуулж байна гэсэн үг. Манайхаар ирээд нэгж урамшууллаа аваад, эвдрэл гэмтлээ янзлуулаад, шинэ гар утас худалдаж аваад гарах бүрэн боломжтой болно. Манайд гар утас худалдаалах 11 лангуу ажиллаж байна. Гар утасны лангуу түрээслэгчид үнийн уян хатан байдал, найрсаг харилцаа, өргөн сонголтоороо хэрэглэгчийг татах нь ойлгомжтой. Цаашдаа залуусын чөлөөт цаг өнгөрөөх Be төв, M club-ын салбарыг нээх зорилго бий. Ирээдүй их гэрэлтэй харагдаж байгаа шүү.

- Танай төвд ороод ирэхэд олон шинэлэг зүйл ажиглагдаж байна. Урьд нь дугаар авахдаа цаасан дээрээс шүүдэг байсан бол одоо электроноор хайх жишээтэй. Дотоод заслын зургийг таныг өөрөө гаргасан гэж дуулсан юм байна?

- Төв рүүгээ Монгол банкны байранд орох саналыг тавьсан ч танайх хоёр гуравхан үйлчилгээний ажилтантай байж тийм том талбайтай үйлчилгээний байраар яах гэсэн юм гэдэг хариуг анх сонссон. Дараа нь TEDY  шиг төвийг аймагтаа нээмээр байна. Хэрэглэгчдэдээ тав тухтай, тохилог орчинд шинэлэг технологиор үйлчилмээр байна гэсэн төсөл маягийн зүйл бичиж илгээсэнд дэмжигдсэн. Байрныхаа дотоод заслын зургийг өөрөө гаргаж үйлчилгээний ажилтнуудад хэрэглэгчид сэтгэл хангалуун байдаг ч бид өөрсдийгөө энэ тал дээр улам хөгжүүлэхийг зорьж байна.

- Гар утас өнөөдөр хүмүүсийн хэрэгцээ гэдгээсээ мэдээллийг дамжуулагч гэдэг утгаар нь хүмүүс ашиглах болсон. Технологийн дэвшилтэт шинэлэг үйлчилгээ хэзээ манай аймагт нэвтрэх вэ?

- Хүмүүс гар утастай л бол дэлхийн мэдээллээс хоцрохгүй байх боломжтой болсон. Дүрсээ харж ярилцдаг, хөдөлгөөнт мэдээлэл хүлээж авах боломжтой 3.5 G одоогийн байдлаар Улаанбаатараас гадна Эрдэнэт, Дархан хот Өвөрхангай аймагт нэвтрээд байна. Ойрын үед энэ үйлчилгээг нэвтрүүлэх зорилтот аймагт манайх багтсан. Шилэн кабельд холбогдохоос эхлээд техник технологийн хөрөнгө оруулалтууд нэлээд шаардагдаж байна.

- Шинэ төв нээсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдэдээ ямар урамшуулал зарлаж байна?

- Шинэ төвийнхөө үүдийг шинэ оны ажлын анхны өдөр нээсэндээ баяртай байна. Ирэх долоо хоногт манай удирдлагууд ирж тууз хайчилж нээлтээ хийнэ. Өнөөдрөөс бид 5000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд нэг ширхэг сугалаа олгож байна. Сугалааны тохирол энэ сарын 13-ны өдөр явагдана. Супер шагнал нь гар утас, нийтдээ 40 гаруй азтан тодорно. Үйлчилгээний үнийн дүнгээс хамааран үйлчлүүлэгч бүр гарын бэлэгтэй гэртээ харих болно.

 


 
< Өмнөх   Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр269
mod_vvisit_counterӨчигдөр348
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1124
mod_vvisit_counterЭнэ сард2535
mod_vvisit_counterНийт233667

Онлайн зочин

Цаг агаар