http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
2010 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хэвлэх И-майл
Бичсэн: Administrator   
2010/03/02
Энэ сард агаарын дундаж температур 4-9 градус хүйтэн байх ба нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 25-30, бусад нутгаар 19-24 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар 9-14 градус хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр 21-26, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар харьцангуй дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 15-20, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. /2-р зураг/

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч  цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

2010 оны 4 дүгээр сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Энэ сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар 0-5 градус дулаан буюу олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.

Энэ сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, харин нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн  дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас  орох төлөвтэй.

 
< Өмнөх   Дараах >

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр291
mod_vvisit_counterӨчигдөр348
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1146
mod_vvisit_counterЭнэ сард2557
mod_vvisit_counterНийт233689

Онлайн зочин

Цаг агаар