|
нууц гэрээг ил болгохыг шаардлаа |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2010/03/05 |
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл болон Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөнөөс “Петро чайно дачин тамсаг” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах нууц гэрээг олон нийтэд ил болгож, түүнтэй холбоотой хуулиудын зөрчлийг таслан зогсоохыг шаардсан хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2005 оноос Дорнод аймгийн Тамсагийн сав газарт үйл ажиллагаагаа явуулдаг тус компани байгаль орчныг бохирдуулж, нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас “Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл” төслийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Тус компанийн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Нэгдсэн төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам зэрэг хууль тогтоомжийг зөрчиж, тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн газрын тосны хайгуулын өрмийн шингэн хаягдлын 368, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 20 гаруй санг саармагжуулж, хоргүйжүүлэхгүйгээр шууд шороогоо булж хүрээлэн бзйгаа орчинд сөрөг нөлөө учруулсан байна. Газрын тосны газрын удирдлагуудаас энэ талаар тодруулахад, “Хятад техник технологиор хятад хүмүүс ажиллаж байгаа учраас тус улсын дүрэм журам стандартыг мердөж байгаа” гэсэн тайлбар тавьдаг байна. Газрын тосны өрөмдлөгийг шахуу өрөмдсөний улмаас гүний усны түвшин 1500-2000 мөтр хүртэл доошилж, цөлжилт үүсэх хандлага ажиглагдах болж. Мөн цооногуудаас шаьхсан хаягдал усны эрдэсжилт зөвшөөрөх дээд хэмжээнээс 30-50 мг/л-р их байгаагаас хөрс давсжин бохирдсоор байгаа аж. Б.Сэлэнгэ |