
Монголчууд шатахууны хувьд гадаадаас, тэр дундаа ОХУ-аас 100 хувь хараат байдаг. Энэ нь эргээд үнийн хөөрөгдөл үүсгэж, ард түмний аж амьдрал, улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хүнд цохилт болдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн.