http://www.dornod.mn/ithural http://www.dornod.gov.mn http://www.dornod.mn/bsg http://www.dolanguage.blogspot.com http://www.dornod.mn/emgazar/
Урт наслуулах увдис ухаан
2010/05/08
Хүний ертөнцийн түүх, үлгэр домогт үхэшгүй мөнхийн ид шидийг мөрөөдсөн, урт наслуулж удаан жаргуулахыг зорьсон гайхамшигт нээлт, бүтээлч үйлсүүд олонтой билээ. Дэлхийн олон улс орны нэгэн адил манай орны хөгжлийн явц дунд амьдралд ихийг үзэж, хүнд бэрхийг биеэрээ туулсан буурлууд маань наран ивээж, саран гэрэлтсэн сайхан нутаг усандаа урт насалж, баян тансаг, сэтгэл тайван, бие эрүүл, цэцэн мэргэн амьдран жаргаад цагаа болохоор газар усандаа эргэн шингэхийг ертөнцийн жам, бурхан номын ёс гэж үздэг болжээ
Дэлгэрэнгүй
 
2010 ОНЫ 04 САРЫН МЭДЭЭЛЭЛ
2010/05/07

Төсвийн орлогын талаар:

Орон нутгийн төсвийн нийт урсгал орлого 1110.7 сая төгрөгт хүрч  төлөвлөгөө 117.3 хувийн биелэлттэй байгаа нь орлогын төлөвлөгөө 17.3 хувиар буюу 252.7 сая төгрөгөөр  давж биелэлээ.

Дэлгэрэнгүй
 
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 70 ХУВИАР БУУРЛАА
2010/05/07

Манай аймаг “Хүүхдэд ээлтэй аймаг” болохыг зорьж байгаа билээ. Хүүхдийг хөдөлмөрөөс ялангуяа тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хөндийрүүлэх, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажлыг төр, ажил олгочид, үйлдвэрчний байгууллага, иргэд зэрэг нийгмийн түншлэлийн оролцоотойгоор шийдвэрлэхээр зорин ажиллаж байна. Үүний тулд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах стратегийн 7 зорилт дэвшүүллээ.

Дэлгэрэнгүй
 
“ЧИНГИС ХААН” 20 НАС ХҮРЧЭЭ
2010/05/07

Монгол улсын гавьяат жүжигчин буржгар Жагаагийн толгойлдог эзэн богд Чингис хаанаар овоглосон хамтлаг 20 жилийнхээ ойн аялан тоглолтыг манай аймгаас эхэллээ. Хавар болж урлагийнхан нааш цувж байгаа ч хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгөний хомсдол нөлөөлсөн үү үзэгч олон нэг л идэвхгүй байх болжээ. Түүний тоглолтыг 30-аас дээш насныхан нэлээд үзэж сонирхсон. Ам барьдаггүй амьд дуулдгаараа тэрээр чанартай дуучин гэдгээ баталж, гурван цаг шахам тайзан дээр бүжиглэсэн. Хамтлагийнхан энэ үеэр гитар үүрсэн хөгжимчний тэнүүлч амьдралаар амьдрах хувь заяандаа гомддоггүй гэдгээ хэлсэн. Маргааш нь манайдаа л өндөр зэрэглэлд тооцогддог “EAST PALACE”-д 35000 төгрөгийн такстай шоу зохион байгуулжээ. Тус хамтлагийн даралтад хөгжимчин Байдраг нь урт үсээ намируулан тал нутгийн бүсгүйчүүдийн зүрхийг гижигдсээр буцсан дуулдсан.

2010.04.14 №14 (286) “ДОРНОД” сонин

 
ААЯА ТАС ТАС ХӨХӨРСӨӨР БУЦАВ
2010/05/07

Инээдмийн баярын маргааш нь юм. Хошин урлагийн алтан үеийнхний төлөөлөл болсон Алтанцэцэг, залуу дуучин Баярцэцэгтэй хамтран тоглолт хийхээр манай аймагт иржээ. Өмнөх дуучин жүжигчдийн гашуун түүх давтагдаж тоглолт болсонгүй. Жүжигчин Ааяаг бодохоор хүмүүс үзмээр, залуу дуучныг бодохоор үзмээргүй байсан уу яасан. Хотоос наашлаад замаараа Хэнтий аймагт тоглоход мөн л цөөн үзэгч цугласан сурагтай. Дорнод Бөхийн Өргөөнд 26 үзэгч цугласан байсанд тэд зрителээ голон тоглолтоо хийсэнгүй. Найруулагч нөхрийнхөө хамт ирсэн жүжигчин Ааяа залуу дуучин Баярцэцэгийг дэмжихээр хамт ирсэн тухайгаа МУБИС-ийн кино драмын ангийг хамт дүүргэсэн нэгэн нөхөрт хуучилжээ. Зорьсон хэрэг нь бүтээгүйд сэтгэл гутралгүй нөгөө л галзуу зангаараа тас тас хөхөрсөөр явсан гэнэ лээ. Уг нь эндээс хөдлөөд Сүхбаатар аймгийг зорих байсан ч хашир зан гарган шууд л хот руугаа буцжээ.

 

2010.04.14 №14 (286) “ДОРНОД” сонин

 
АРДЫН ЖҮЖИГЧИН АЖИЛ ХӨӨЦӨЛДӨХӨӨР…
2010/05/07

Манай аймгаас цөөн төрсөн Ардын жүжигчдийн нэг Д.Жаргалсайхан нэлээд хугацаагаар нутагтаа эргэлдэв. Залуухан бүсгүй дагуулан гудмаар алхах түүнийг хэрхэхээр ирснийг битүүхэн сураглалаа. “Алтан бүргэд” нэртэй ажил олгогчдын холбоо байдаг гэнэ. Тус холбоо манай аймгийн ажил олгогчдыг эгнээндээ нэгтгэхээр Ардын жүжигчнийг маань рекламандаа ашиглаж авчирсан гэнэ. Нэлээд хэдэн пүүс компанийн захиралтай ч уулзаж. Мань хүн энэ удаад уран бүтээл хөөцөлдөлгүй, бизнесийн ажлаар нутагтаа иржээ. Буцахдаа шугамын автобусанд Цагаан-Овоогийн Засаг дарга Баярмагнайтай зэрэгцэн сууж гангар гунгар ярисаар явж гэнэ шүү. Хээгүй ч эрдээ.

2010.04.14 №14 (286) “ДОРНОД” сонин

 
Нэг тэрбум З00 сая төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр олго
2010/05/07
Өнгөрсөн долоо хоногт ХААХҮЯ-ны ХААЖДҮГ-ын орлогч дарга У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллалаа. Ажлын хэсэг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр олгогдож буй хөнгөлөлттэй зээлийн явц ямар байгааг шалгах зорилготой иржээ.
Дэлгэрэнгүй
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

Yр дүн 18 - 34 . Нийт мэдээллийн тоо: 375

Спорт

No items to show...

 
 

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр104
mod_vvisit_counterӨчигдөр245
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт611
mod_vvisit_counterЭнэ сард2022
mod_vvisit_counterНийт233155

Онлайн зочин

Цаг агаар