Мэдээ
2010 оны 10 дугаар сарын санхүүгийн зарцуулалтын мэдээлэ Тус хэлтэс нь 1 удирдах ажилтан, 93 гүйцэтгэх ажилтан, 3 үйлчилгээний ажилтан нийт 97 орон тоотоогойр ажиллаж, 394131.2 мянган төгрөгийн батлагдсан төсөвтэйгээс төсвийн санхүүжилтээр 389181.2 мянган төгрөг, туслах үйл ажиллагааны орлогоос 4950,0 мянган төгрөгөөр санхүүжүүлэн ажиллаж байна. Нийт санхүүжилтээс 375099,4 мянган төгрөгийн батлагдсан төсвийн дагуу зарцуулжээ.  Details...

Пийшин зуухны галын аюулгүй байдлаа хангая Дорнод аймгийн хэмжээнд гарч байгаа объектын гал түймрийн 70 хувийг гал их түлж пийшин зууханд хэт их ачаалал өгснөөс гал түймрийн хэрэг зөрчил эзлэж, ард иргэд гэр оронгүй болох аюулд хүрч байна. Иймд иргэд та бүхэн пийшин зуухны галын аюулгүй байдлаа хангахад дараах зүйлсийг анхаарна уу ?     - Шалнаас агаар сэлгэлтийн горимтойгоор 25-30 см зузаантай ханан дээр пийшин зуухыг барина.     - Янданг гэрийн тооноос дээш 50 см, байшингийн дээврээс 30 см илүү гаргах.     - Гэрийн багана хооронд хувцас хатаах зориулалтаар хэц татахгүй байх.     - Пийшин зуухны аман талын шал нь дээр 50х70 см хэмжээтэй төмөр байрлуулах.    - Яндангийн залгааг дээрээс нь доош амсуулж хийх    - Гэр орон сууцны янданг 2 сард 1 удаа, удаан хугацаагаар галладаг пийшин зуухыг сард 2 удаа хөөлөх.   - Пийшин зуухны хажууд хялбар авалцан асах шатах материал байлгахыг хориглох./бензин, мод, цаас, газ/ гэх мэт                                                                                                АЙМГИЙН ОНЦГОЙ БАДЛЫН ХЭЛТЭС  Details...

--= NFSP =--

НЭГ ӨДӨР ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 6 УДАА ИРЖЭЭ 2011 2011 оны 03 дугаар сарын 30 ны өдөр Хэрлэн сумын 2,4,10 дугаар багийн нутаг дэвсгэрт хогны цэгт ил задгай асгасан үнс нурамнаас гал гарч байна гэсэн  6 удаагийн объектын галын дуудлагаар Гал унтраах ангиас 4 автомашин 20 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Иймд иргэд та бүхэн Хаврын хуурайшилтын улирал эхэлж, дулааны цаг ирж байгаатай холбогдуулан гадна орчны хогоо цэвэрлэн хяналтгүй шатааж, үнс нурмаа ил задгай асгасны улмаас гал гарч, нэг өдөр олон зэрэг дуудлага зэрэг ирж байгаа тул шатаасан хогоо бүрэн унтрааж, ил зэдгай үнс нурмаа асгахгүй тагтай саванд хийж цаг  ямагт сонор сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.        Details...

Санал асуулга
Та гал гарвал хаана ямар утасаар дуудлага өгдөг вэ?
 
Who's Online
Манай сайтад 1 зочин онлайн байна
© 2012 Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс
DORNODNET.XXK