| СТАТИСТИКИЙН ТАНИЛЦУУЛГА |
|
|
|
| Бичсэн: Administrator | |
| 2008/12/09 | |
|
ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА (Эхний 11 сарын байдлаар) Эрүүл мэнд
Оны эхний 11 сарын байдлаар 1650 эх амаржиж өнгөрсөн оныхоос 297 төрөлтөөр нэмэгдсэн бол, хүн амын нас баралт 422 тохиолдол бүртгэгдэн 1000 хүн тутамд 22.2 болж 9 тохиолдлоор өмнөх оны мөн үеийнхээс буурлаа. Хүн амын цэвэр өсөлт 16,5 хувьд хүрч байгаа нь өмнөх оныхоос 4,2 хувиар нэмэгдлээ. Нялхсын эндэгдэл 27 гарсан нь 1000 амьд төрөлтөнд 16.4 тохиолдол оногдож байна. Эмнэлгээр 14.8 мянган хүн хэвтүүлэн эмчилж, 132.6 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 313.4 мянган хүнд үзлэг хийжээ. Хувийн эмнэлэг, эмийн сангуудаар 96.1 мянган хүн үйлчлүүлсэн байна.
Төсөв, санхүү
Аймгийн орон нутгийн төсвийн орлогод 2073,0 сая төгрөг орж төлөвлөгөө 88.0 хувийн биелэлттэй байгаа бөгөөд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын төсвийн зарлага төлөвлөсөн хэмжээнээс 18,1 доогуур байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Хэрлэн сумд 100-аас дээш хувиар биелүүллээ.
Хөдөө аж ахуй , аж үйлдвэр
11 сарын эцсийн байдлаар энэ онд төллөх хээлтэгч малын 88,7 хувь буюу 432,6 мянган мал төллөж, гарсан төлийн 98,6 хувь нь буюу 426.7 мянган төл бойжиж байна. Цагаан-Овоо,Баяндун, Баянтүмэн, Дашбалбар,Сэргэлэн, Хэрлэн, Хөлөнбуйр зэрэг сумд хамгийн олон төл бойжуулж байна. Өнгөрсөн 11 сарын хугацаанд 12,0 мянган том мал зүй бусаар хорогдсон нь оны эхэнд байсан нийт малын 0,92 %-ийг эзэлж байна. Энэ жил 2370 га-д улаан буудай, 297,5 га-д төмс, 114,3 га-д хүнсний ногоо тариалж , 3010 тн улаан буудай, 1774.6. тн төмс, 789.2 тн хүнсний ногоо хураан авч, 51.3 мянган тонн хадлан бэлтгэлээ.Хураан авсан ургацын хэмжээ өмнөх оныхоос 10.7-2526.5 тонноор нэмэгдлээ. Аймгийн тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэр аж ахуйн газрууд оны эхний 11-р сард 8699.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8008.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт борлуулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 41.5-46.7 хувиар нэмэгдсэн байна.
Ажилгүйдэл
Хөдөлмөрийн эрхлэлтийн албанд оны эхний 11 сард ажил идэвхтэй эрж байгаа 229 хүн шинээр бүртгүүлж 198 хүн ажилд оржээ. Бүртгэлтэй хүмүүсийн 70,1 хувь нь 16-34 насны залуучууд бөгөөд 15,5 хувь нь дээд, тусгай дунд болон ТМС-ийн боловсролтой хүмүүс байна.
Гэмт хэрэг
Аймгийн хэмжээнд оны эхний 11 сард нийт 525 холбогдогчтой 363,6 сая төгрөгийн хохирол учруулсан 544 гэмт хэрэг гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 169 хэргээр буюу 23,7 %-иар буурсаны дотор хүчин, дээрэм, иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг болон хулгайн гэмт хэргүүд 19.2- 61.5 хувиар буурчээ.
Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар |
| < Өмнөх | Дараах > |
|---|



