|
1. Монгол улсын НАЙДВАРТАЙ татвар төлөгч ОЛЬХОН ХХК ОЛЬХОН ХХКомпани нь 1999 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааг өргөжүүлэн Дорнод аймагтаа тэргүүлэх зэргийн томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болж өргөжлөө. Одоогоор тус компани нь 7 салбар нэгжтэй бөгөөд "AZURE" ресторан, супермаркет, хүнсний болон ахуйн хэрэглээний бөөний худалдааны төв, минисупермаркет, зочид буудал, саун, фитнесс зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг . Анх байгуулагдахдаа 10 гаруй ажилтантай байсан бөгөөд одоо орон тооны 60 гаруй ажилтантай болж ажлын байрны тоогоо нэмэгдүүлэн 2010 оны жилийн борлуулалтын орлого 919.6 сая төгрөг, улс, орон нутгийн төсвийн орлогод 16.4 сая төгрөгийн татвар төлсөн байна. 2004-2008 онуудад санхүү, татварын үзүүлэлтээр "А" үнэлгээ авч 2008 оны Дорнод аймгийн "Тэргүүний татвар төлөгч"-өөр шалгарч байсан ба 2010 онд Монгол Улсын "НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ" гэрчилгээтэй аж ахуйн нэгжээр шалгарлаа. 2. Монгол улсын НАЙДВАРТАЙ татвар төлөгч Дун-Эрдэнэ ХХК 1987 онд Үйлдвэр худалдааны яамны сайдын тушаалаар Дорнод Монголын районд анхны шижирмэг орд нээн олох зорилгоор Улзын 3-р анги байгуулагдсан нь одоогийн ДУН-ЭРДЭНЭ ХХКомпанийн анхны суурь нь тавигджээ. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт алтны шижирмэг ордын хайгуул болон олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 2010 онд 1:200000 масштабтай геологийн иж бүрдэл зураг зохиох ажлыг хариуцан ажиллаж эхлээд байна. 2010 онд борлуулалтын орлого 487.9 сая төгрөг, улс, орон нутгийн төсвийн орлогод 109.0 сая төгрөгийн татвар төлсөн байна. 2003 онд санхүү, татварын үзүүлэлтээр "А" үнэлгээ авч Дорнод аймгийн Татварын хэлтсийн ТАЛАРХАЛ, 2010 онд Монгол Улсын "НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ" гэрчилгээтэй аж ахуйн нэгжээр шалгарлаа. 3. Аймгийн манлай татвар тӨлӨГЧ П.ЦогбаЯр захиралтай Цог-Октаэдр ХХК Тус компани нь барилгын угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг. 2010 онд Бумбат хорооллын 180 айлын орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулав. Жилийн борлуулалтын орлого 1611.2 сая төгрөг, улс, орон нутгийн төсвийн орлогод 92.6 сая төгрөгийн татвар төлсөн байна. Аймгийн тэргҮҮний татвар тӨлӨГЧ Б.ДОЛООНжин захиралтай Ганхэрлэн хк Тус компани нь 1970 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хэрлэн зочид буудал, зоогийн газар, хүнсний дэлгүүр, үсчин гоо сайхан, саун, ноолууран эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Жилийн борлуулалтын орлого 274.1 сая төгрөг, улс, орон нутгийн төсвийн орлогод 18.8 сая төгрөгийн татвар төлсөн байна. 4. Аймгийн найдвартай татвар тӨЛӨГЧ Д.Дуламжав захиралтай хос-ӨРГӨӨ ХХК 1994 анх "Өргөө" ХЭАА нэртэйгээр худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж Хос-Өргөө ХХК болон өргөжин ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын Бээжин, Эрээн, Хайлаар, Манжуур хотоос бараа бүтээгдэхүүнийг татан авчирч Дорнодын ард иргэдийг гэр ахуйн тавилга, өргөн хэрэглээний бараагаа ханган ажиллаж байна. Жилийн борлуулалтын орлого 96.4 сая төгрөг, улс, орон нутгийн төсвийн орлогод 8.8 сая төгрөгийн татвар төлсөн байна. 5. Аймгийн тэрг¿¿ний татвар тºëºã÷ иргэн Ц.Дугарханд 1998 онд Аригүн цайны газар ажиллуулж бизнесийн үйл ажиллагаагаа эхэлсэн. 2003 онд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж 2005 онд Татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэл үндэсний холбооноос "Шилдэг менежменттэй хамт олон"-оор шалгарч байсан. Улс, орон нутгийн төсвийн орлогод 2.2 сая төгрөгийн татвар төлсөн байна. 6. Аймгийн найдвартай татвар тºëºã÷ иргэн Î.Ýнхболд 1993 онд анх Жаргал ХЭАА-г төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр анх бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд одоо "Баянтулга" гэр ахуйн бараа болон барилгын материалын дэлгүүр зэрэг худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн талбайд хайлаас мод тарьж гудамжны гэрэлтүүлэг, усан оргилуур, гүний худаг, явган хүн зам барьж байгуулахад 8.0 сая төгрөгийн тохижилтын ажил хийж гүйцэтгэжээ. Улс, орон нутгийн төсвийн орлогод 1.1 сая төгрөгийн татвар төлсөн байна. 7. Аймгийн бҮтээлЧ татвар тºëºã÷ иргэн Ө.Чулуунханд Анх 1995 онд Нарлаг цайны газар, 2000 онд хүнсний бөөний төв, 2006 онд хүнсний дэлгүүрээ өргөжүүлэн үйл ажиллагаагаа тэлж 300.0 сая төгрөгийн өртөгтэй 800 м2 талбай бүхий Нарлаг авто угаалгын төвийн барилгыг ашиглалтанд оруулж 40 гаруй ажлын байрыг бий болгон, нийтийн эзэмшлийн талбад мод тарьж, зүлэгжүүлэх, явган хүний зам талбайг хатуу хучилттай болгох зэрэг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Улс, орон нутгийн төсвийн орлогод 8.4 сая төгрөгийн татвар төлсөн байна. |