Home
Мэндчилгээ

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон Монгол улсын Их хурлаас батлан гаргасан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хүн ам гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн хуулиуд, түүнтэй холбогдон гарсан Засгийн газрын тогтоол, журам болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг жил бүр хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Энэхүү сайтад 2007- 2011 онуудад орон нутгын хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн ам гэр бүлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн ажлын товч мэдээлэл болох юм.

Сүүлийн жилүүдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээний цар хүрээ өргөжиж, нэр төрөл олширч, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчид, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдаж байна.

2007-2011 онд 5863 мянган хүн ажлын байранд зуучлагдаж, 2018 мянган иргэн мэргэжлийн сургалтад, 2459 мянган иргэн нийтийг хамарсан ажилд тус тус хамрагдав.

Ажил олгогч байгууллагуудын идэвхтэй ажиллагааны үр дүнд дээрх онуудад 5583 ажлын байр шинээр бий болсон буюу ажлын байраа өргөжүүлсэн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн ажлууд хийгдлээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд жил бүр нийт 65613 иргэд, хүн ам гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүүхдийн мөнгө” хөтөлбөр, шинэ гэр бүлийн мөнгөн тусламж, эх орны хишиг, хувь хүртээх ажилд 74000 иргэд хамрагдсан байна.

Тус хэлтсийн хамт олон 2007 онд аймагтаа ажил үйлсээрээ шалгарч 1 дүгээр байр, 2009 онд гавъяат үйлстэн Төрийн байгууллага, 2009 онд улсад 2 дугаар байр эзэлж цаашид энэ амжилтаа улам бататгахын төлөө чармайн ажиллах болно.

Манай веб хуудснаас хvссэн мэдээллээ авч, мөн бидний vйл ажиллагаатай холбоотой санал, хvсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээллийг ирvvлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид манай вэб хуудсаар дамжуулан мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэвтэрч, хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой гэдгийг танд дуулгахад таатай байна.

ДАРГА         Н.ЭНХБОЛД

 


Баннер
Баннер
Баннер

Дорнод аймаг



Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Санал асуулга

Та манай байгууллагын үйл ажиллагааг дүгэнэ үү?
 

Онлайн зочин

Манайд 1 зочин онлайн

Цаг

Вэбийн тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16
mod_vvisit_counterӨчигдөр16
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт32
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт251
mod_vvisit_counterЭнэ сард178
mod_vvisit_counterӨнгөрсөн сард642
mod_vvisit_counterНийт5420

Сүүлчийн 20 минутад: 1
Таны IP хаяг: 38.107.179.206
,
Өнөөдөр: 2012 оны 2-р сар 05

Ажлын байрны захиалга

-----------------
1. Цахилгаанчин
2. Туслах ажилчин /эмэгтэй/
3. Саальчин
4. Тогооч

2012-01-24
ХХҮХэлтэс


1.Худалдагч
2.Нягтлан /эрэгтэй/
3.Нярав
4.Цэцэрлэгч
5.Эх бэлтгэгч
6.Нарийн боов
7.Хаяг, реклам /туслах ажилтан/
8.Сүлжээний инженер /эрэгтэй/

2012-01-05
ХХҮХэлтэс


Валютын ханш

Цаг агаар


Халамж